Болороо эрхлэгч


Болороо эрхлэгч Барагдахгүй урт замд аяны цүнхээ түшээд

Бодол тээр холд надад гүйцэгдэхгүй яарна. (Л.Болормаа)

Тэр ирээдүйгээс ирсэн... Энэ цагийн явдлыг одоо энд ирэх болоогүй он жилүүдийн тэртээгээс эргэн хараад инээмсэглэж байгаа юм шиг, эргэн тойрны шалдир булдирт эс түүртэн гал цогтой ажилладаг нь тийм сонин мэдрэмж, цоо шинэ, эрч хүчтэй өрнөлийг асаадаг байж. Лунтангийн Болормааг сэтгүүлчийнхээ хувьд хэн явсныг түүний нийтлэлүүдийг шимтэн уншдаг хүн бүхэн мэднэ.

Өрсөлдөх чадвартай, өөртөө итгэлтэй, нийгмийн хамгийн өндөр боловсролтой хэсэг түүнийг хэн хүнээс илүү шүтэн биширдэг байлаа. Төсөв мөнгө, банк санхүү, уул уурхай гээд эдийн засаг, улс төрийн "уйтгартай” сэдвийг хэрхэн энгийн, амттай, ул суурьтай бичиж болдгийг Монголын сэтгүүлчдэд Л.Болормаа өөрийнхөө бүтээлээр зааж өгсөн юм.

Өдөр тутмын сониныг болдогсон бол яг л түүн шиг хүн удирдвал зохилтой гэх алтан хэмжүүрийг "Өнөөдөр” сонины Болороо эрхлэгч өөрийн биеэр үзүүлсэн билээ. Эдийн засгийн сэтгүүл зүйн зүг чигийг заагч "алтан гадас” нь ганцхан Л.Болормаа байлаа.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.