Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон тус улсын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ


Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон тус улсын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Кемерово хотын худалдааны төвд гал түймэр гарч олон хүний амь нас хохирсонтой холбогдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин болон тус улсын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ.

Уг эмгэнэлд:

"ЭРХЭМСЭГ НОЁН ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИН ТАНАА

Оросын Холбооны Улсын Кемерово хотын худалдааны төвд түймэр гарсны улмаас олон хүний амь, түүний дотор хүүхдүүдийн амь эрсэдсэнд гүнээ харамсч буйгаа илэрхийлж байна.

Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа Оросын ард түмэн, амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.


ЕГО ПРЕВОСХОДИТЕЛЬСТВО ГОСПОДИНУ ВЛАДИМИРУ ВЛАДИМИРОВИЧУ ПУТИНУ

ПРЕЗИДЕНТУ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ

Искренне соболезную в связи с гибелью большого числа людей, в том числе и детей, при пожаре в торговом центре в г.Кемерово Российской Федерации.

От имени монгольского народа и от себя лично выражаю глубокие соболезнования родным и близким погибших, и российскому народу.

С уважением,

ПРЕЗИДЕНТ МОНГОЛИИ  ХАЛТМААГИЙН БАТТУЛГА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.