Хотын дарга С.Батболд “ГАН ХИЙЦ” компаний үйл ажиллагаатай танилцлаа


 

Хотын дарга С.Батболд “ГАН ХИЙЦ” компаний үйл ажиллагаатай танилцлаа

 

Хотын удирдлага 20 гаруй жилийн дараа нийслэлд төвлөрдөг томоохойн үйлдвэр аж ахуйн газруудын үйл ажиллагааг дэмжихээр болж энэ ажлыг хотын дарга С.Батболд эхлүүлээ.  Тэрээр амралтын өдрүүдэд "Ган хийц” компаний есөн үйлдвэртэй танилцсан байна. Тус компаний ТҮЗ-ийн дарга, Монгол улсын зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн үйлдвэрүүдээ танилцуулав.

 

Тус компаний үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа өргөжүүлж техник технологио тасралтгүй сайжруулж ажлын байрыг нэмэгдүүлэн тэр хэмжээгээрээ төсөвд болон хотод ихээхэн орлого оруулдаг. "Ган хийц" компаний утаагүй зуухны үйлдвэр засварын үйл ажиллагааг хотын дарга ихээхэн сонирхож өндрөөр үнэлэн бодит дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар болсон байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.