У-ИЙН ТОЛГОЙД АРМАТУР ЗООГДОЖ, ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЭХ ЗАМДАА ЗҮРХ НЬ ЗОГСЖЭЭ


У-ИЙН ТОЛГОЙД АРМАТУР ЗООГДОЖ, ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЭХ ЗАМДАА ЗҮРХ НЬ ЗОГСЖЭЭДолдугаар сарын 1-ны өдөр Хан-Уул дүүргийн  гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас хүн уналаа гэх дуудлага ЦЕГ-ийн нэгдүгээр хэлтэст иржээ. Тодруулбал, 40 настай залуу ажлаа хийж байхдаа зургаан давхраас унаж нас барсан байна. Талийгаачийн толгойд арматур зоогдож, эмнэлэгт хүргэгдэх замдаа зүрх нь зогсжээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр хэлэхдээ "Хэргийн газрын үзлэг хийхэд тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын зургаан давхраас эрэгтэй 40 настай У унаж бэртэж, гэмтлийн эмнэлэг хүргэгдэх замдаа амь нас нь хохирсон хэрэг бүртгэгдсэн байгаа. Мөн Чингэлтэй дүүрэгт барилгын ослын улмаас нэг хүн амиа алдсан” гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.