Путин хичнээн удаа Америкийн Ерөнхийлөгч нартай уулзсан бэ?


 

Путин хичнээн удаа Америкийн Ерөнхийлөгч нартай уулзсан бэ?Хамгийн анх Билл Клинтон 2000 оны зургадугаар сарын 3-нд Москвад айлчлан Оросын шинэ  Ерөнхийлөгч Владимир Путинтэй танилцав.

Путины өөрийнх нь яриагаар, уулзалтын  үеэр тэрбээр Оросыг НАТО-д элсүүлэх  боломжийг авч үзэхийг Клинтонд санал болгож байсан гэнэ. Харилцаагаа тэд эрчимжүүлж амжаагүй ба Америкийн Ерөнхийлөгчийн  хоёр дахь бүрэн эрх төгсч байлаа.

2001 онд бага Жорж Буш Ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэр анх удаа Путинтэй тэр жилийнхээ зургадугаар сард Словенийн нийслэл Любляна хотод уулзжээ.

"Би нээлттэй яриа явагдана гэсэн хүлээлттэй байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ миний хүлээлтээс тэр нь давсан нээлтэй шууд сонирхолтой ярилцлага болсон юм” хэмээн Путин анхны уулзалтаа дурссан байдаг.

Америкийн Ерөнхийлөгч ч сэтгэлийн хөдлөлөө нууж чадаагүй. "Би түүний нүд рүү хараад сэтгэлийг нь мэдэж түүнд итгэж болно гэж  шийдсэн юм. Энэ хүн эх орондоо шилдгийг авчрах хүн байв” гэж тэр хэлжээ. Найман жилийн дотор тэд олон удаа уулзаж, хамт загасчилж байв. Ерөнхийлөгч байх хугацаандаа тэд 27 удаа уулзсан байгаа.

Обама анх 2012 онд Мексикт Их хорийн уулзалтаар Путинтэй уулзсан юм. Дараагийн удаа нь тэд G8 саммит дээр уулзлаа. Тэр үеэс хоёр орны харилцаанд хурцатмал байдал ажиглагдаж эхэлжээ.

2014 оны Крымын бүх нийтийн санал асуулгын дараа Путин Обама хоёрын харилцаа эрс муудсан юм.

Өнгөрсөн хоёр жилийн дотор Путин  Трамп хоёр дөнгөж гурван удаа түүний хоёр нь  хөл дээр болж өнгөрлөө. Вьетнамд болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны саммит дээр Москва Вашингтон хоёр Сирийн байдлаар хамтарсан мэдэгдэл хийснийг тэд дэмжив.

2018 оны зургадугаар сарын 16-нд тэд анхны бүрэн хэмжээний уулзалтаа Финляндад хийж гурван цаг гаруй ярилцлаа. Талууд уулзалтаа "хэрэгтэй амжилтай” гэж нэрлэсэн байв. Мөн цаашдын уулзалтуудаа тогтмолжуулах  ёстой хэлжээ.

Ер нь бол Путин Америкийн Ерөнхийлөгч нартай 40 орчим удаа уулзан ярилцсан байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.