Холбооны нөөцийн сан буюу билээ. Тус байгууллага өнгөрсөн 2017 оноос хойш дөрөв дэх удаагаа хүүгээ нэмж буй. Бодлогын хүү өссөнөөр АНУ-ын зах зээлд багагүй хөдөлгөөн орохоор байна. Эдийн засагчид ч АНУ-ын эдийн засаг энэ онд удааширна гэж харж байгаа.
Бодлогын хүү өсөх нь ам.долларын нийлүүлэлтийг бууруулах бөгөөд ам.долларыг бусад валютын эсрэг чангарах нөхцөлийг бүрдүүлдэг. АНУ-ын бодлогын хүү 1971-2015 онд дунджаар 5.6 хувь байсан бөгөөд 1980 онд хамгийн өндөр түвшинд буюу 20 хувьд хүрч байжээ. Харин 2008 онд түүхэн дэх хамгийн доод түвшин болох 0.25 хувь болсноос хойш одоог хүртэл бага багаар нэмэгдсээр байгаа юм. 2008 оны санхүүгийн хямралын дараа бодлогын хүүг доод түвшинд бууруулж, зээлийн хүүг тэг рүү ойртуулж шат дараатай QE бодлого буюу уламжлалт бус мөнгөний бодлогоор АНУ-ын Засгийн газар бонд худалдан авч эдийн засгаа тэлж, хувийн хэвшлийг дэмжих арга хэмжээ авсан юм.
БОДЛОГЫН ХҮҮ ӨССӨНӨӨР ДОТООДДОО ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
АНУ-ын арилжааны банкуудын хэрэглээний зээлийн хүү өсөж, зээлийн карт, моргейж, автомашины зээлийн хүү нэмэгдсэнээр ард иргэдийн зээлийн хэрэглээ буурна. Ерөнхийдөө доорх өөрчлөлтүүд гарна гэж хэлж болохоор.
1.Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд шууд бусаар нөлөөлнө.
2.Ажлын байр, цалин хөлсөнд нөлөөлнө.
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөд АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч эхэлдэг. Эдийн засаг удааширснаар ажлын байр санал болгогчид цөөн тооны ажилчин авахаас гадна бага цалин санал болгодог.
З.Зээлийн картны хүү өөрчлөгдөнө
Ихэнх зээлийн картны хүү Төв банкны зээлийн хүүтэй адил байдаг. Тиймээс Төв банк зээлийн хүүгээ нэмбэл зээлийн картны хүү ч нэмэгдэнэ гэсэн үг юм.
4.Хэрэглээний зээлийн хүү өснө
Моргейж, автомашины зээл тэргүүтэй бусад бүх төрлийн урт хугацааны хэрэглээний зээлийн хүү өсдөг.
Түүнчлэн бодлогын хүү өсөж, ам.доллар хүчирхэгжсэнээр Америкийн томоохон компаниудын бизнест сөргөөр нөлөөлдөг байна. “S&P 500” индексийн сагсанд багтах “Microsoft”-ooc эхлээд “Procter&Gamble” зэрэг компани ам.долларын өсөлт ашиг, орлогоос нь “хумсалж” байгааг мэдээлжээ. “MacDonald's” хүртэл өнгөрсөн онд бага ашигтай ажилласныхаа буруутнаар бодлогын хүүний өсөлтийг нэрлэв. Энэ мэт олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аварга компаниуд тодорхой хэмжээний алдагдал хүлээдэг байна.
БОДЛОГЫН ХҮҮ ӨССӨНӨӨР ДЭЛХИЙ УЛС ОРНУУДАД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Бодлогын хүү өсөж, ам.долларын ханш чангарснаар хөгжиж буй орны өрийн түвшин нэмэгдэж эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлдэг. Одоогийн байдлаар Түүнчлэн эдийн засагчдын үзэж буйгаар, АНУ-н бодлогын хүү нэг нэгжээр өсөхөд хөгжиж буй орнуудын хөрөнгийн гадагшлах урсгал 45 хувиар нэмэгдэж, бондын өгөөж 1.06-1.44 нэгжээр өсөх хандлагатай болдог аж.
Үүнээс гадна түүхий эдийн үнэ, ялангуяа алтны үнэ буурахад хамгийн их нөлөөлдөг байна. Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүний өөрчлөлтийг хамгийн соргогоор хүлээж авдаг нь Аргентин, Турк, Бразил зэрэг орон. Учир нь бодлогын хүү нэмэгдсэнээр эдгээр улс валютын хямралд ордог. Индонез, Малайз, Хонконг бодлогын хүүгээ нэмэх шаардлагатай болдог аж.
Тухайлбал, Холбооны нөөцийн сангийн шийдвэрийг дагаад Хонконгийн санхүүгийн зохицуулах хороо бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөж, жилийн нэг хувь болгожээ. Хонконг нь хэдий БНХАУ-ын харьяалалд багтдаг ч өөрийн гэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлдэг. Америкийн зах зээлийн мэдээллийг соргог хүлээн авдаг. Учир нь хонг конг долларын ханш америк долларын ханшаас шууд хамааралтай байдаг юм.
Өнгөрсөн сард Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэхэд Хонконгийн хөрөнгийн бирж дээр ч уналт ажиглагджээ. Үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд хамгийн ихээр алдагдал хүлээсэн байна. Хонконгийн Төв банкны гүйцэтгэх захирал Энрю Фун “Холбооны нөөцийн сангийн шийдвэр ам.долларыг дэмжиж, юань, иен, еврогийн ханш сулрах болно” гэдгийг мөн онцолсон байна.
Түүнчлэн Холбооны нөөцийн сангийн хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ нь дэлхийн санхүүгийн зах зээлд ялангуяа хөгжиж буй эдийн засагтай орнуудад нөлөөлж, өнгөрсөн аравдугаар сарын байдлаар дэлхийн улс орнуудын 170 орчим валютын 52.4 хувь нь өнгөрсөн 2018 оны эхнээс ам.долларын эсрэг дөрвөн хувь хүртэл суларсан, 31.2 хувь нь дөрвөөс илүү хувиар сулраад байгаа аж.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 3-ны байдлаар Аргентины песо 52 хувь, Туркийн лира 38 хувиар суларсан бөгөөд манай улсын хөрш хоёр орны хувьд ОХУ-ын рубль 15, БНХАУ-ын юань зургаа орчим хувиар сулраад байна. Ам.долларын үнэ цэнийг илэрхийлдэг DXY индексийг евро, иен, фунт стерлинг, канад доллар, швед крон, швейцарь франк зэрэг голлох зургаан валютын ам.долларын эсрэг хослолоор тооцдог. Энэхүү индекс өнгөрсөн аравдугаар cap 1-ний өдрийн байдлаар оны эхнээс дөрвөн хувь, холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж эхэлсэн гуравдугаар сараас хойш 7.3 хувиар өсжээ.
юм. 2004-2006 онд АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэг хувиас 5.25 хувь болгон өсгөхөд Ази, Номхон далайн бүсийн орнуудын банкны салбарт тодорхой сөрөг нөлөө мэдрэгдэж байжээ. Үүнээс хойш бүсийн банкны салбар “Basel 3” зэрэг олон улсын стандартыг нэвтрүүлснээр тогтвортой өсөлтөө хадгалах боломж бүрдээд байгааг “Fitch’’-ийн шинжээчид онцолж байна.
ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БУЮУ АНУ-ЫН ТӨВ БАНК
Олон улсын өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг ам.долларын цаана ажилладаг систем бол АНУ-ын Холбооны нөөцийн сан. Төртэй ямар ч холбоогүй, өөрөө өөрийгөө зохицуулагч энэ систем эдүгээ дэлхийд хамгийн нөлөөтэй санхүүгийн байгууллага болж хувирчээ. Холбооны нөөцийн сангийн Ерөнхийлөгчийн хэлсэн ганцхан мэдэгдэл дэлхийн санхүүгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулдаг гэдэг.
Холбооны нөөцийн сан үндэсний мөнгөн тэмдэгт гаргах эрх бүхий 12 банкаас бүрддэг. Арилжааны бүх банкууд хөрөнгийнхөө зарим хэсгийг Холбооны нөөцийн санд хадгалах ёстой. Хэдийг хадгалуулахыг Нөөцийн сангийн зөвлөл батална. Харин зөвлөлийг Ерөнхийлөгч томилдог. Зөвлөлөөс тогтоосон хувь нь АНУ дахь мөнгөний нийлүүлэлтийг тодорхойлдог бодлогын хүү болдог.
Бодлогын хүү буурвал мөнгөний нийлүүлэлт ихэснэ. Холбооны нөөцийн сан нь ийм байдлаар нэг бол инфляцыг барьж, нэг бол эдийн засгийн өсөлтийг дэмждэг.
Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН