
Хадгаламж”
банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон нөхдүүдээс тус банкны ахлах
нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн л ганцаараа "дээлээ нөмөрсөн”.
Энэ
хэргийг дахин сэргээж, Ц.Чимэдцэрэнгийн хамсаатан гэгддэг ХХААХҮ-ийн
сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, яруу
найрагч Ж.Мөнхбат нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг олон хүн хүсэн
хүлээдэг.
Төр тэдний жонхууруулсан хэргийн хохирлыг төлсөнд хамгийн гол учир байгаа юм.
Хатуухан хэлбэл "Хадгаламж” банкнаас сох дутаасан 14 тэрбум төгрөгийн хэрэг дээрх хүмүүсийг үхтэл дагах үйлийн үр нь.
Төрийн мөнгөөр казино тоглосон тэдний хэргийг дахин сануулахад:
Анх
2007 онд "Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутсан.
Энэ мөнгийг тус банкны нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны
тэргүүлэгдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч хувьдаа ашиглан завшсан болохыг
тогтоосон.
Харин
энэ хэрэгт холбогдсон У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай,
Ж.Мөнхбат нарыг "Хадгаламж” банкны мөнгөөр БНСУ-д казинод тоглосон гэж
шалгаж, гишүүний эрхийг нь түдгэлзүүлэх тухай ч тухайн үед сүр
дуулиантай яригдаж байв. Гэсэн ч тэдний буруутайг нотолж чадаагүй гэх
шалтгаанаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
Энэ
эрхэмүүд 14 тэрбумын хэргээс хойш өөдөлсөн үү гэхээс уруудаагүй.
У.Хүрэлсүх МАН-ын эрх мэдэлтэй генсек болж Г.Занданшатар ч түүний орыг
залгасан. Харин Т.Бадамжунай намынхаа сан хөмрөг хариуцсан нарийн
бичгийн дарга болж, намынхаа мөнгөн дээр эзэн суусан.
Мөрдөн
байцаалтын явцад Ц.Чимэдцэрэн "Хадгаламж банк”-ны ерөнхий нягтлан
бодогчоор ажиллаж байхдаа 220 удаагийн үйлдлээр 14 тэрбум 385 сая төгрөг
завшсан нь тогтоогдсон.
"Хадгаламж”
банкны эргэлтийн хөрөнгийг найз нөхдийнхөө дансаар ийн дамжуулан
халаасалж, Солонгосын казинод тавиад туучихсан Ц.Чимэдцэрэн "Ганц”-д
хоригдсоноосоо эхлээд шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хэн нэгнийг
илчлэлгүй хэргийг ганцаар үүрсэн шалтгаан өнөөдөр ч нууц хэвээр.
Хам
хэрэгтэн болчихвол олон томчуул аавынд морилох байсан тул түүнд асар их
хэмжээний авлигын мөнгө атгуулсан байхыг хэн ч үгүйсгэдэггүй. Учир нь
"Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн
У.Хүрэлсүх, Г.Занданшатар, мөн Монголбанкны ерөнхийлөгч асан
О.Чулуунбат, АМХЭГ-ын дарга Лу.Болд нар бүгд мөнгөтэй бол мөнгөтэй,
хөрөнгөтэй бол хөрөнгөтэй, арга зальтай бол арга зальтай л улс.
УИХ-ын
гишүүн У.Хүрэлсүх 11 сая төгрөгийн Фургон машиныг "Хадгаламж” банкны
мөнгөөр авч хувьдаа завшсан хэмээн буруудаж, ЭХ-ийн 150.150.3-аар,
"Алтай констракшн” компанийн нягтлан Мөнхзул болон захирал Х.Бат-Эрдэнэ
нарыг албан татвараас зайлсхийсэн гэж буруутгасан. Ийн "Хадгаламж”
банкны хэрэгт 12 хүн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж тооцогдсон байтал
нэр нөлөө бүхий хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь бас л
нэгийг өгүүлэх мэт.
Цаг
хугацаа үнэний шалгуур гэдэг. Анх 26 хүн сэжигтнээр татагдсан энэ
хэргийг дахин шалгаж, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар, Ж.Мөнхбат
нарын гэм бурууг маргааш ч нотолж тогтоож болох. Тэдэнд эл хэргийг
сэргээчих вий гэсэн айдас түгшүүр дүүрэн бий нь эргэлзээгүй.
Т.Бадамжунайн хувьд Хотын Ерөнхий менежер байхдаа нийтийн өмчөөр хөлжсөн гэгддэг. Өмнөд Солонгосын казиногийн байнгын зочин.
Хадгаламж
банкны 14 тэрбум төгрөгийг сох дутаасан Ц.Чимэдцэрэнгийн хам
хэрэгтэнээр сэжиглэгдэж байсан боловч ямар нэг аргаар хэргээ Чимэдцэрэнд
тохож, амиа хоохойлж үлдсэн. Н.Энхбаярын авлигын хэргийн өгөөшүүдийг
бэлтгэж өгөгч.
"Улаанбаатар
таймс” сонины хэвлэх үйлдвэрийн байр, "Өргөө” буудал зэргийг ер бусын
хямд үнээр найр тавин хувьчлах ажлыг санаачлагч, зохион байгуулагч.
Хэрэг мандах үед өөрийгөө цэвэр авч гарахын тулд АТГ-т авлигын
загалмайлсан эцгийг өгсөн гэлцдэг.
Г.Занданшатар
"Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгийг зувчуулсан Ц.Чимэдцэрэнгийн хам
хэрэгтэн. Бас л Солонгосын казиногоос салахаа байсан нэгэн. НАМЗХ гэж
байгууллагыг Ардчилсан социалист залуу хулгайчдын холбоо байхаас нь
удирдаж, төрийн өмч цөлмөх бүлгийг бэлтгэж, дасгалжуулж байсан гэгддэг.
У.Хүрэлсүх
стратегийн орд болох Шивээ овоогийн гол талбайнуудын лицензийг
дүүгийнхээ нэрээр гартаа оруулсан гэдэг. 500 мянган долларын үнэтэй
тансаг сууцанд орсноо Солонгост ажиллаж байгаа эгчийнхээ явуулсан
мөнгөөр авсан гэж хэлээд онигоонд орж байсан түүхтэй.
Тэр
"Хадгаламж” банкны 14 тэрбумын хэрэгт холбогдож ял авч байсан. Дараа нь
үл ойлгогдох байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. МАН-ын
санхүүжилтийг олигархиудыг шахаж гаргах замаар бүрдүүлэх ажлыг голчлон
хариуцдаг.
Ж.Мөнхбатын
хувьд жижигхэн "жараахай” боловч бэлчээр томтой эр. Анх одоогийн
МУИС-ийн ректор, нутгийн ах С.Төмөр-Очир нь улс төрд чирч оруулсан.
Шүлэг бичдэг жирийн нэгэн хүүг улс төрд оруулж ирэхдээ төрийн мөнгө
луйвардаж, казинод тоглоно гэж санаагүй биз.
Гэвч
бас л танил тал, өндөр хэргэм зэргийнхээ хүчинд Ж.Мөнхбатыг "дээлээ
нөмрөх” аюулаас мулталж, гадагш нь хэсэгхэн хугацаанд "цөлж” амжсан
байдаг.
Ж.Мөнхбат
намдаа бас чиг "нөлөө”-тэй хорчин болсон гэдэг. Түүнд Монголын үнэн
сонины эрхлэгчийн албан тушаалаас илүүтэй намын лидерүүдийн нэг болох
"өдлөөгүй” хүсэл цээжинд нь багтаж ядан буй гэнэ.
Монголчуудын
мөнгөөр гадны казинод наадсан тэдний хэргийг дахин сөхөж, дээрх
этгээдүүдийг ясыг нь цайтал шалгах хэрэгтэйг олон түмэн хүсэн хүлээж
явдгийг дахин өгүүлсү.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ