АН-ынхан тохироонд хүрч Р.Чингисийг "зайлуулах ажиллагааг" эхлүүллээ

 Улс төрийн нөхцөл байдал ширүүсч эхэлж байна. Өчигдөр зарим хэвлэлүүд Хууль зүйн сайд Д.Дорлигжав Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлт Засгийн газарт өгсөн талаар мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад, одоогоор Засгийн газарт цагдаагийн даргыг чөлөөлөх хүсэлт хараахан ирээгүй юм байна. Гэвч Р.Чингисийг чөлөөлөх бичгийг бэлтгэсэн бөгөөд Ерөнхий сайдад хэзээ өргөн барих эсэх нь тодорхойгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл уг асуудлаар Алтангадасынхантай тохироонд хүрч амжаагүй бололтой. Хэрэв тохирч чадвал Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг нэн даруй өргөн барина. Р.Чингисийг чөлөөлвөл түүний оронд хууччуудаас бус шинэ хүн авчирч тавих байх гэсэн таамаг ч бас явж байна.

Асуудлын гол цөм нь Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгтэй холбоотой хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Уг хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгийнхэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын туслах, тендерийн хорооны нарийн бичгийн дарга асан Г.Түвшинжаргал нарыг сэжигтнээр татаж шалгаж эхэлсэн.

Тиймээс дээрх хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын даргыг чөлөөлөх асуудлыг өргөн барихаар болсон бололтой. АН-ынхан дотооддоо нэлээд зөрчилдөөнтэй байгаа. Тэрхүү "дотор халуун"-ыг "өрдөж" байгаа гол зүйл нь энэ хэрэг. МоАХ-ынхан энэхүү хяналт шалгалтаа зогсоохгүй бол Засгийн газрыг огцруулна гэж шантаажилж эхэлсэн. Л.Эрдэнэчимэг гишүүн "Засгийн газарт МоАХ-ны  квоттой дөрвөн сайд бий.  Цагдаагийн ерөнхий газрын даргыг Ерөнхий  сайд томилдог. Харин цагдаагаас толгойлоод нэгжлэг байцаалт хийлгээд байгаа. Тиймээс л Х.Баттулга гишүүн сайдуудаа татна гэж шаардсан. Ч.Сайханбилэгийн томилсон хүмүүс үгэнд нь орохгүй байгаа юм шиг байна билээ. Уг нь энэ асуудалд анхаарна гэж Ч.Сайханбилэг өөрөө амалсан юм. Гэтэл асуудал шийдэгдэхгүй л байна" гэж саяхан хэвлэлд ярилцлага өгсөн юм. Өнгөрсөн даваа гарагт болсон ҮЗХ-ны хурлаар мөрийн хөтөлбөрөөс өөр юм хэлэлцээгүй. Тун удахгүй энэ бямба гарагт ҮЗХ-г дахин хуралдуулж эв нэгдлийн асуудлыг ярилцаж, дотоодын "зодооноо" дарахаар төлөвлөж байгаа. Түүнээс урьдаж Цагдаагийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажиллагааг эхлүүлэх бололтой.

Гэвч Р.Чингисийг солилоо гээд нэгэнт мөрдөн шалгагдаж буй хэрэг хаагдаж замхарна гэж байхгүй. Харин АН-ынхан "Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан" гэгчээр иргэдийн итгэлийг улам л алдана.

Залуу.ком

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
gaagaa | 2016/04/23 20:00
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ.