"БНХАУ-д АНУ-ыг өөрчлөх өчүүхэн ч бодол байхгүй. Харин АНУ БНХАУ-ыг өөрчилж, 1.4 тэрбум хүний шинэчлэлийн төлөөх түүхэн маршийг зогсоох гэсэн бодлоо орхих цаг нь болсон" гэж тэрээр хэлсэн байна. Мөн тэрээр, “АНУ-ын улс төрчид БНХАУ-АНУ-ын харилцааг барьцаалан хоёр улсыг шинэ Хүйтэн дайны ирмэг рүү түлхэж байна. Энэ нь хоёр улсын түүхэн харилцааны үр шимийг үгүй хийж, цаг хугацааг ухрааж, АНУ-ын хөгжлийн хэтийн төлвийг сааралтуулж, дэлхий дахины тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд аюул учруулах ноцтой оролдлого юм” гэж мэдэгджээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл