Токиогийн Олимптой холбоотой халдварын тохиолдлын тоо 150 давлаа


Токиогийн Олимптой холбоотой халдварын тохиолдлын тоо 150 давлаа

 

ТОКИО. /Kyodo/. 
Токиогийн Олимпын наадамтай холбоотой долоон хүнээс коронавирусний халдвар шинээр илэрснээр энэ сар гарсаар бүртгэгдсэн ийм тохиолдлын тоо 155-д хүрлээ гэж тус наадмыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ.
 
 
 
Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гадаадын тамирчин юм. Тодруулбал, тэдний нэг нь Данийн теннисчин бөгөөд хоёул тамирчдын хотхонд байрлаж байсан гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Бусад тохиолдлын хувьд, гурав нь наадамтай холбоотой ажилтан бол нэг нь гэрээт ажилтан, нэг нь зохион байгуулах хорооны гишүүн байна.
 
 
 
Сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн долоон тохиолдлын тав нь хилийн чанадаас ирсэн хүмүүс бөгөөд ням гаргийн байдлаар, Японд гадаадын орнуудаас 37579 хүн иржээ. Долоодугаар сарын 1-нээс хойш зохион байгуулагчдын нэгтгэж буй "COVID-19”-ийн тоон үзүүлэлтэд төв болон орон нутгийн засаг захиргаанаас танилцуулж буй мэдээллийг оруулдаггүй юм.
Токио хотын Цагдаагийн газраас өнөөдөр мэдээлснээр, Токиогийн Олимпыг баасан гарагт албан ёсоор эхлэхээс өмнө наадмын спортын байгууламжуудын аюулгүй байдлыг хариуцаж байсан өөр гурван ажилтны шинжилгээний хариу эерэг гарчээ. Ингэснээр ийм ажилтнуудын дунд илэрсэн халдварын тохиолдлын тоо 12-т хүрсэн байна. Мөн халдвар илэрсэн тэдгээр ажилтантай ойр байсан 40 орчим хүн өөрийгөө тусгаарлаж байгаа ажээ. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.